Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Санхүүгийн мэдээллийн албаны нэрэмжит “Эрдэм шинжилгээний бага хурал” боллоо.

1 сарын өмнө
  • 53

Хамтын ажиллагааны зөвлөлийн Судалгааны дүн шинжилгээний ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөний хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр оюутнуудын дунд “Эрдэм шинжилгээний бага хурал”-ыг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хуралд:

Нэгдүгээр байр Санхүүгийн эдийн засгийн их сургуулын IV дүгээр курсын оюутан А.Одонтуяа, Б.Чинзэтөгс нар “Санхүүгийн болон санхүүгийн бус бизнес мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн комплаенсийн тогтолцоог сайжруулах нь” сэдвээр

Хоёрдугаар байр Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн IV курсын оюутан Б.Амарбаясгалан, С.Будсүрэн, Д.Долгорсүрэн нар “Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх: Алтны бичил уурхайн нийлүүлэлтийн сүлжээ ба татварын асуудлууд” сэдвээр

Гуравдугаар байр Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн V курсын оюутан М.Маралмаа, Б.Мягмарсүрэн нар “Монгол Улс дахь виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хүрээнд тавигдах мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх эрх зүйн зохицуулалт” сэдвээр тус тус байр эзэллээ.

Эрдэм шинжилгээний бага хуралд судалгаа ирүүлж, амжилттай оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, сурлагын өндөр амжилт хүсье.