Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтаас комплаенсийн ажилтнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.

2023-04-07
  • 362

Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтаас мэдээлэх үүрэгтэй этгээдийн комплаенсийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Санхүүгийн мэдээллийн албанаас дараах сэдвүүдээр сургалт орлоо. Үүнд:

  • Хяналт шалгалтын тухай ерөнхий ойлголт, мэдээлэх үүрэгтэй этгээдийн үүрэг хариуцлага
  • Мэдээлэх үүрэгтэй этгээдийн эрсдэлийн удирдлага, эрсдэлд суурилсан аргачлалыг ашиглах
  • Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа, эцсийн өмчлөгчийн талаар
  • Сэжигтэй гүйлгээг мэдээлэх ГоАМЛ платформыг ашиглах зөвлөмж

Түүнчлэн тус сургалтад Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд болох Монголбанк, Терроризмтой тэмцэх зөвлөл, Хууль зүй дотоод хэргийн яам зэрэг байгууллагуудаас мөн холбогдох сэдвүүдээр сургалт оров. Сургалтад нийтдээ 50 гаруй мэдээлэх үүрэгтэй этгээд оролцлоо.