Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Малайз Улсын Төв Банкнаас зохион байгуулж буй Мөнгө угаахтай тэмцэх Хакатон тэмцээнд оролцохыг урьж байна.

2023-05-03
  • 403

Малайз Улсын Төв Банкнаас Санхүүгийн мэдээллийн нийгэмлэгтэй хамтран 2023 оны 6 дугаар сарын 01-28-ны өдрийн хооронд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр “Хакатон 2023” арга хэмжээг зохион байгуулж байна.

Энэхүү Хакатон тэмцээн нь цахим хэлбэрээр явагдах бөгөөд инноваци, хамтын ажиллагаагаар дамжуулан бодит амьдрал дээр санхүүгийн гэмт хэргийг шийдвэрлэх загвар, аргачлалыг боловсруулах зорилготой юм. Тус арга хэмжээний бүртгэл нийт гурван ангилалд нээлттэй явагдана. Үүнд:

  1. Төрийн байгууллагууд: Санхүүгийн мэдээллийн алба, Хууль сахиулах байгууллагууд болон Хянан шалгагчид.
  2. Хувийн хэвшлийн байгууллагууд: Мэдээлэх үүрэгтэй этгээд, Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчид болон Финтек холбоод.
  3. Олон нийтэд: Програмистууд, Хөгжүүлэгчид, Мэдээллийн шинжээчид, Оюутнууд.

Уг тэмцээнд 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэл бүртгүүлж, үнэ төлбөргүй оролцох боломжтой. Тэмцээний II шатанд шалгарсан багууд цахим семинарт оролцож, мэргэжилтнүүдээс зөвлөгөө менторинг авах юм. Тэмцээний шагнал 5 мянган ам.доллар бөгөөд өөрсдийн төслийг олон улсын хурал, форумд танилцуулах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс болон тус тэмцээний албан ёсны цахим хуудас http://amlhackathon.com/ хаягаар орж авна уу.