Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагууд хамтран хэрэгжүүлэхээр тусгагдсан ажлуудын тухай хэлэлцэж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

2023-01-30
  • 451

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэгт 2023 онд хүргүүлэх явцын тайлангийн төслийг эцэслэх тухай хэлэлцэв. Түүнчлэн Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс Монгол Улсад хийх дараагийн харилцан үнэлгээний хуваарь болон цахим орчинд харилцагчийг таньж мэдэх бусад улсын туршлага ба Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар танилцуулан хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргалаа.