Гарчиг: Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн Виртуал хөрөнгийн чиглэлээр байгуулагдсан багийн уулзалт 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр болж өнгөрлөө

3 долоо хоногн өмнө
- 27
Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс гишүүн улс орнуудын шинэ технологитой холбоотой ФАТФ-ын Зөвлөмж 15-ын хэрэгжилт болон виртуал хөрөнгийн зохицуулалтын орчинг сайжруулах зорилгоор тусгай сүлжээ багийг байгуулсан. Улмаар тус багийн уулзалт 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдаж, нийт 35 гаруй төлөөлөл оролцлоо.
Тус уулзалтын үеэр ФАТФ-ын Виртуал хөрөнгийн чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс авч хэрэгжүүлж байгаа ажлуудыг танилцуулсан бөгөөд ФАТФ-аас Аяллын дүрмийг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллах, бусад улс орнуудад техник туслалцаа, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.