Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

ФАТФ Мьянмар улсыг “хар жагсаалт”-д орууллаа.

1 сарын өмнө
  • 20

Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ) 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мьянмар улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй улс орнуудын жагсаалтад оруулснаар Мьянмар улс “хар жагсаалт”-д орсон байна.

ФАТФ-аас 2022 оны 6 дугаар сард Мьянмарыг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө 2022 оны 10 дугаар сард багтаан бүрэн биелүүлээгүй тохиолдолд өөрийн гишүүд бусад улс орнуудад бизнесийн харилцаа тогтоох, гүйлгээ хийх үед харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаа явуулахыг уриалахаа мэдэгдсэн. Гэвч үйл ажиллагааны төлөвлөгөөг биелүүлэх эцсийн хугацаанаас хойш нэг жил өнгөрсөн ч ахиц дэвшил гараагүй, хийгдэх шаардлагатай ажлуудын дийлэнх хэсэг нь биелэгдээгүй байгаа тул ФАТФ-аас дараагийн шатны арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэн, гишүүд болон бусад улс орнуудыг Мьянмар улсын эрсдэлд тохирсон харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан үйл ажиллагаа явуулахыг уриалав. Ингэхдээ улс орнууд хүмүүнлэгийн тусламж, хууль ёсны төрийн бус байгууллагын үйл ажиллагаа, мөнгөн гуйвуулгатай холбоотой хөрөнгийн урсгалын хэвийн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг мэдэгдэлд дурджээ.

Харин 2022 оны 10 дугаар сарын 21 ны байдлаар дараах 23 улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх стратегийн дутагдалтай улс орнуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-д багтсан байна:

  1. Албани
  2. Барбадос
  3. Буркина Фасо
  4. Камбож
  5. Кайманы арлууд
  6. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс
  7. Гибралтар
  8. Гаити
  9. Ямайка
  10. Жордан
  11. Мали
  12. Марокко
  13. Мозамбик
  14. Панам
  15. Филиппин
  16. Сенегал
  17. Өмнөд Судан
  18. Сири
  19. Танзани
  20. Турк
  21. Уганда
  22. Арабын нэгдсэн Эмират улс
  23. Йемен