Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

ФАТФ-аас 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Фентанил ба синтетик опиод ашиглан мөнгө угаахтай холбоотой тайланг гаргав.

2022-12-19
  • 548

Синтетик опиодын хууль бус наймааны орлогыг угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаа хангалтгүй түвшинд хэвээр байгаа тухай ФАТФ мэдээллээ.

“Фентанил ба синтетик опиод ашиглан мөнгө угаах” тайлан нь опиодын наймаатай холбоотой ойлголтыг нэмэгдүүлэх, олон улсыг хамарсан санхүүгийн урсгалыг ашиглах, холбогдох гэмт хэргийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоох сайн туршлага, зөвлөмжийг улс орнуудад хүргэх зорилготой юм. Тус тайланд:

  • Хууль бус опиодын худалдаатай тэмцэх хууль эрх зүй, зохицуулалтын орчныг бий болгох зорилгоор ханган нийлүүлэлтийн сүлжээ, эмийн үйлдвэрлэлийн салбартай холбоотой эрсдэлийн ойлголтыг сайжруулах;
  • Санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулахтай холбоотойгоор прокурор, холбогдох эрх бүхий байгууллагыг сургах;

 

 

 

  • Синтетик опиодын ханган нийлүүлэлтийн сүлжээг илрүүлэх, таслан зогсоохын тулд эх үүсвэр, дамжин өнгөрөх болон хүлээн авах улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ашиглаж болох механизмыг олж илрүүлэх;
  • Төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан далд вэб (dark web), виртуал хөрөнгийн (крипто) эрсдэлийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, сэжигтэй байж болзошгүй шинж тэмдгийн мэдээллийг хуваалцах замаар хувийн хэвшлийнхэнд сэжигтэй үйл ажиллагааг илрүүлж, мэдээлэхэд туслах зөвлөмжүүдийг тусгажээ.

 

Тус тайлантай https://www.fatf-gafi.org/media/fatf/documents/reports/Money-Laundering-Fentanyl-Synthetic-Opioids.pdf холбоосоор орж танилцана уу.