Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

“Дижитал нотлох баримт болон Зэрлэг ан амьтдыг худалдаалах, Мөнгө угаах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалт 2023 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд болж өнгөрлөө

2023-05-22
  • 386

Монгол Улсын ерөнхий прокурорын газар болон АНУ-ын Хууль зүйн яамны Прокурорын хөгжил, туслалцаа, сургалтын газрын хамтын ажиллагааны хүрээнд “Дижитал нотлох баримт болон Зэрлэг ан амьтдыг худалдаалах, Мөнгө угаах гэмт хэргийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг АНУ-ын Хууль зүйн яамны Зэрлэг ан, амьтдыг худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан зөвлөх, Азийн бүсийн суурин төлөөлөгч Силвиа Шведер, Зүүн Өмнөд Ази дахь цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын хакерын гэмт хэрэг, оюуны өмч хариуцсан зөвлөх прокурор Скотт Брадфорд, Дижитал мөрдөн шалгах ажиллагааны шинжээч Макензи Машке, АНУ-ын дүүргийн шүүгч Памела Чен, Хонгконгийн Их Сургуулийн профессор Аманда Витфорт нар удирдан явуулав.

Тус сургалтаар “Дижитал нотлох баримтыг илрүүлэх, хураан авах, шинжлэн судлах”, “Мобайл хэрэгслийн шүүх шинжилгээ”, “Дижитал нотлох баримт ба түүнийг шүүхэд танилцуулах үйл ажиллагаа”, “Криптовалют”, “Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэхэд шүүхээс анхаарах асуудлууд”, “Зэрлэг ан амьтдын эсрэг гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь”, “Мөнгийг мөшгөх ажиллагаа” зэрэг өнөөгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн чухал сэдвүүдээр илтгэгч нар өөрсдийн мэдлэг, туршлагаас хуваалцлаа.

Сургалтад аймаг, нийслэл, дүүргийн прокурорын газрын прокурорууд болон мөрдөн шалгах эрх бүхий байгууллагын албан хаагч нар оролцсон бөгөөд Санхүүгийн мэдээллийн албанаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны талаар илтгэл тавьж оролцлоо.