Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл
Монгол Улсын Их Хурлаас 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Терроризмтой тэмцэх тухай хуулийг батлан гаргаснаар терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах үндэсний эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн байна. Уг хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь терроризмоос сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах үндсэн субьект бөгөөд хууль хэрэгжүүлэх бодлогын үйл ажиллагааг Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөл гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 12 дугаар сарын 147 тоот захирамжаар Терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг ТЕГ-ын даргаар ахлуулан дэд сайд, агентлагийн болон газрын дарга зэрэг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.
Эрхэм зорилго :
Монгол Улсын хэмжээнд терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгож төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хамтын ажиллагааг сайжруулах
Зөвлөлийн дарга :
Тагнуулын Ерөнхий газрын дарга
Зөвлөлийн нарийн бичгийн дарга :
Гишүүд :