Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл

МУ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлд Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны зөвлөл ажиллахаар заасан байдаг.

Мөн тус байгууллагын үйл ажиллагааг Монголбанкны ерөнхийлөгчийн 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн дугаар А-116 тоот тушаалаар

Хамтын ажиллагааны зөвлөл нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, Санхүүгийн мэдээллийн албаны стратеги, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зардлыг батлахад Монголбанкны ерөнхийлөгчид санал өгөх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх Монгол Улсын эрсдэлийг үнэлэх, түүнийг бууруулах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар бодлого, зөвлөмж, чиглэл гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөл болно.

Хамтын ажиллагааны зөвлөлийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар 1 жилийн хугацаатай даргалахаар заасан байдаг.

Хамтын ажиллагааны зөвлөлийн чиг үүрэг :

  1. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хангуулах зорилгоор зөвлөмж, санал гаргах;

  2. Монгол Улсын хэмжээнд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг судлах, эрсдэлийн үнэлгээг гаргах үйл ажиллагааг жил бүр зохион байгуулах. Үүнд төрийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагатай хамтарч болно;

  3. Дээр заасан эрсдэлийн үнэлгээнд үндэслэн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг багасгах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаатай тэмцэх ажлыг үр дүнтэй, оновчтой зохион байгуулах талаар зөвлөмж гаргах;

  4. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх нөхцөл байдал, үр дүнгийн талаар мэдээлэл солилцох;

  5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, санал гаргах;

  6. Гаргасан зөвлөмж, саналын дагуу оролцогч байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцах;

  7. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж буй эсэхтэй танилцаж мөрдүүлэх талаар санал, зөвлөмж гаргах;

  8. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль” холбогдох бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэхээр гаргасан дүрэм, журам, үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, зохих арга хэмжээ авахыг оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, зохих арга хэмжээ авахыг оролцогч байгууллагад санал болгох;

  9. Оролцогч байгууллага хоорондын харилцааны талаар зөвлөмж өгч, тэдгээрийн хамтын ажиллагааг сайжруулах тал дээр арга хэмжээ авах;

  10. Эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан тэдгээрийн харьяалагдах байгууллагад “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, түүний хэрэгжилтийн талаар зөвлөмж гаргах;

  11. “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”, холбогдох бусад хууль тогтоомжийг олон улсын стандарт, ялангуяа Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага /ФАТФ/ -ын 40 зөвлөмжид нийцүүлэх талаар зөвлөмж гаргах;

  12. Оролцогч байгууллагын үйл ажиллагааг үндэсний болон бус нутаг, олон улсын байгууллагын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажилтай уялдуулахад дэмжлэг үзүүлэх;

  13. Оролцогч байгууллагынхаа ажил хариуцсан албан хаагчдад зориулж мэргэшсэн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;

  14. Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд оролцогч байгууллагад хамаарах нууцыг чандлан хадгалах;

  15. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагын талаар өргөдөл, гомдлыг хэлэлцэж, түүний дагуу авах арга хэмжээний талаар зөвлөмж гаргах;

  16. Хамтын ажиллагааны зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;

  17. Хамтын ажиллагааны зөвлөлөөс гаргасан санал, зөвлөмжид оролцогч байгууллагын эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулах;

  18. Хамтын ажиллагааны зөвлөлөөс гарах зөвлөмж, саналын загварыг Монголбанкны Ерөнхийлөгч батлахаар тус тус заасан байна.