Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл
МУ-ын МУТСТ тогтолцоог бэхжүүлэх, ФАТФ-ын 2016-2017 оны харилцан үнэлгээний техник хэрэгжилтийнүр дүнтэй байдлын үнэлгээг хангах үүднээс Ерөнхий сайдын 2017 оны 4-р сарын 20-ны өдрийн 70дугаартай захирамжийн дагуу үндэсний зөвлөлийг дараах бүтэцтэйгээр байгуулсан байна:
Зөвлөлийн дарга :
Хууль зүй, дотоод хэргийн сайд
Гишүүд :
- Сангийн дэд сайд;
- Гадаад харилцааны дэд сайд;
- Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч;
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга;
- Улсын ерөнхий прокурорын орлогч;
- Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга;
- Авлигатай тэмцэх газрын дэд дарга;
- Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга;
- Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга;
- Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга;
- Гаалийн ерөнхий газрын дэд дарга;
- Татварын ерөнхий газрын дэд дарга;
- Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга;
Үндэсний зөвлөлийн чиг үүрэг:
Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах,терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах,
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах,
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах,
- Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах,
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохсанал боловсруулах.
Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлүүд :
Үндэсний зөвлөл нь дунд хугацааны хөтөлбөр болон Харилцан үнэлгээний тайланд үндэслэн дараах чиглэлүүдээр хийгдэх ажлуудыг үе шаттайгаар удирдан явуулна. Үүнд :
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангах;
- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн үндэсний эрсдэлийн үнэлгээний аргачлал боловсруулж, салбарын эрсдэлийн үнэлгээ хийх суурь тавих;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мэдлэг, мэдээллийг сайжруулах, санхүүгийн болон санхүүгийн бус бизнес болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч салбарыг уг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрхзүйн орчинг илүү боловсронгуй болгох;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтын хүрээг нэмэгдүүлэх;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх, гэмт хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгийг царцаах, битүүмжлэх чадавхыг бий болгох, хөгжүүлэх;
- Хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх;
- Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг хянаж шийдвэрлэхэд шүүгч, прокурорын үйлажиллагаа, ур чадварыг дээшлүүлэх;
- Олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хүчин чадал,механизмыг бэхжүүлэх;
- Мөнгө угаахтай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын боловсон хүчин, нөөц бололцоог бэхжүүлэх,сургалт, семинарт тогтмол хамруулах.