Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн банкны “Стар нэгж”-үүд хамтран сургалт зохион байгууллаа

2021-12-15
  • 3165

Прокурорын байгууллага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Дэлхийн банкны “Стар нэгж”-үүд хамтран НҮБ-ийн оффисын хамтарсан Хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах санаачилга хэлтсийн "Санхүүгийн мөрдлөг курс семинар"-ын 3 дугаар ээлжийн сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Авлигатай тэмцэх газрын байранд Microsoft Teams программыг ашиглан зайны сургалт хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Санхүүгийн мөрдлөг үндсэн курсээр практик ажиллагаан дээр суурилсан  бодит хэргийн санхүүгийн урсгал, банкны дансанд дүн шинжилгээ хийх, схем үүсгэх, нотлох баримтын матриц, цаг хугацааны тойм боловсруулах дасгал ажлууд хийгдэж, Microsoft Excel программ дээр суурилсан Хэрэг менежментийн систем /ХМС/ дээр ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааны алхам, хэрэгжүүлэх арга хэмжээ, үр дүнгийн бүртгэл хөтөлж, гадаадын улс орон дахь хувь хүн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн тухай мэдээлэл цуглуулахад нийтийн нээлттэй эх сурвалжийг хэрхэн ашиглаж мөрдөн шалгах ажиллагаанд ач холбогдолтой талаар суралцаж, эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийн мөрдлөг ба хөрөнгө хураах ажиллагаанд олон улсын хэрэгжүүлж буй мэдээ сэлт, гүйцэтгэх ажил, нотолгооны баримтыг албан ба албан бус мэдээллийн сувгууд ашиглаж цуглуулахад баримтлах хоёр талын болон олон улсын гэрээ, хэлэлцээрийн талаар мэдлэг олгосон сургалтын цогц төсөл болж өндөрлөсөн.