Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй
тэмцэх мэдээллийн нэгдсэн систем

Нүб-ын аюулгүйн зөвлөлөөс
гаргасан хориг жагсаалт

Интерполын экс даргад Хятадын шүүх 13.5 жилийн хорих ял оноожээ

7 сарыийн өмнө
  • 201

Өнөөдөр Хятад улсын шүүх Интерполын тэргүүн асан Мэн Хонвэйд 13.5 жилийн хорих ял, 2 сая юаний ($290,000) торгууль оноожээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, бусдаас авлига авсан гэж буруутгасан байна.

Мэн Хонвэй 2018 оны аравдугаар сард Франц дахь Интерполын төвөөс Хятадад амралтын шугамаар ирээд байхдаа баривчлагдсан юм. 

Тэрээр баривчлагдсаныхаа дараа Интерполын дээд албан тушаалаас огцрох өргөдлөө гаргасан байна.

Шүүхээс түүнийг 2005-аас 2017 оны хооронд Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам, эргийн хамгаалалтын газарт ажиллаж байхдаа 14.46 сая юаний эд хөрөнгө авлигалд авч, албан тушаалаа урвуулан ашиглаж байсныг тогтоожээ.

 

Эх сурвалж: Reuters