ENG

Мөрдөн шалгах ажиллагаа

1.3 кг алт нуун, хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Хилээр хууль бусаар алт нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлснээ Гаалийн ерөнхий газраас мэдээллээ.

 

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газраар 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр буюу өнөөдөр нүүрс тээвэрлэж явсан жолооч, Монгол Улсын иргэн П нь өмсөж явсан хүрэмнийхээ халаасанд 1.3 кг алт нуун улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Уг үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн, хойшлуулашгүй ажиллагаа явуулж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

 

Эх сурвалж: ГЕГ