ENG

Цаг үеийн мэдээлэл

БНАСУ-ыг 2019 онд 370 сая долларын нүүрс борлуулсан гэж НҮБ дүгнэлээ.

Хойд Солонгос улс нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг зөрчиж өнгөрөгч 2019 онд 370 сая долларын өртөг бүхий нүүрс экспортолсон талаар НҮБ-ын шинжээчдийн баг мэдэгдлээ.

Тодруулбал Хойд Солонгосын эсрэг авсан хориг арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж буй шинжээчдийн баг 2-р сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн даваа гаригт  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүдэд тус улсад үүссэн нөхцөл байдалтай холбоотой голлох зүйлсийг тайлагналаа.  Тус тайланд Пхеньян өнгөрсөн оны 1-р сараас 9-р сарын хооронд 3 сая 700 мянган тонн нүүрс, усан онгоцоор тээрвэрлэсэн талаар тусгасан байна. /Хойд Солонгосын гадаад валютын гол эх үүсвэр болох нүүрсний экспортыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2017 оны тогтоолоор хориглосон./

Мөн Хойд Солонгос нь боловсруулсан газрын тосыг жилд НҮБ-аас зөвшөөрөгдсөн хагас сая тонноос хэтрүүлэн усан онгоцоор тээвэрлэдэг тухай тайлангаар дамжуулан нийтэд мэдээллээ.

Эх сурвалж: NHK