ENG

Сургалт

Цагдаагийн албан хаагчдад зайны сургалт зохион байгуулсан тухай

Цагдаагийн байгууллагаас Дэлхийн банкны “Стар нэгж”-тэй хамтран энэ оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Иргэний нэхэмжлэлээр олон улсад хөрөнгө хураах ажиллагаа” сэдэвт сургалтыг Webex Meet программыг ашиглан зайны сургалт хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Дэлхийн банкны сургагч багш Jean Pierre Brun заасан бөгөөд манай улсаас Хууль сахиулах байгууллагуудын 197 алба хаагч тус сургалтад хамрагдан эдийн засаг, санхүүгийн гэмт хэргийн мөрдлөг ба хөрөнгө хураах ажиллагаанд олон улсын хэрэгжүүлж буй үйл ажиллагааны чиглэл, олон улсын практик дээр гарсан бодит хэргүүдийн жишээн дээр хөрөнгө хураах ажиллагаатай холбоотой асуудлуудын талаар суралцсан болно.

 

                                                       ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН АЛБА