ENG

Цаг үеийн мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас сургалтуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Цагдаагийн байгууллагын мөрдөгч нарын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээ, сургалтуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс, Сургалт соён гэгээрүүлэх албаны Сургалтын хэлтэс, Эрүүгийн цагдаагийн алба, Дэлхийн банкны “Стар нэгж”-үүд хамтран энэ оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тус албаны байранд “Санхүүгийн мөрдлөг” сэдэвт үндсэн курсын 2 дугаар ээлжийн сургалтыг Microsoft Teams программ ашиглан зайны сургалт хэлбэрээр зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар