ENG

Цаг үеийн мэдээлэл

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас сургалтуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Цагдаагийн байгууллагын мөрдөгч нарын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, алба хаагчдын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн ажил, арга хэмжээ, сургалтуудыг шат дараатай зохион байгуулан ажиллаж байна.

   Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд Тагнуулын ерөнхий газраас 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Гадаад улсаас эрх зүйн туслалцааны гэрээ болон албан бус шугамаар мэдээлэл авах боломж” сэдвээр Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгч нарт сургалт орсон.

Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас “ФАТФ-н үйл ажиллагаа хар болон саарал жагсаалтын талаар”, “Мөнгө угаах гэмт хэргийн ойлголт, мөрдөн шалгах ажиллагаа”, “Мөнгө угаах гэмт хэрэгт криптовалют /cryptocurrency буюу цахим валют/-ыг ашиглах эрсдэл, мөрдөн шалгах ажиллагаанд анхаарах асуудлууд” сэдвүүдээр видео хичээл бэлтгэн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 42 нэгжид хүргүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

 Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын 42 нэгжид хүргүүлсэн сургалтын материал CD хэлбэрээр.

                               ЭДИЙН ЗАСГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ ГАЗАР