ENG

Зар мэдээ

НИЙТ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

Санхүүгийн зохицуулах хороо нь Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-4.1.8-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээдийн энэ хуулиар болон Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах чиг үүргийн хүрээнд хяналт шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлэх, эдгээрийг эрчимжүүлэх ажлуудыг хийж байна.

Үүнтэй холбоотойгоор эрсдэлд суурилсан хяналт шалгалтад шаардагдах мэдээллийг цуглуулах, дүн шинжилгээ хийх, салбарын мэдлэгийн ерөнхий түвшинг тогтоох, цаашдын сургалтын хөтөлбөрийн агуулга боловсруулах, эрсдэлийг үнэлэх зорилгоор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг google forum ашиглан явуулж байгаа бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалттай салбарын мэдээлэх үүрэгтэй этгээдүүд бөглөж ирүүлэх шаардлагатай.

Иймд, эрсдэлийн үнэлгээний асуулгыг үнэн зөвөөр, заасан хугацаанд буюу 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдөрт багтаан ирүүлж, хамтран ажиллахыг хүсье.

ЖИЧ: МУТС эрсдэлийн үнэлгээний асуулгыг дараах холбоосоор татаж авах боломжтой:

  1. Даатгалын салбар

  2. Үнэт цаасны салбар

  3. ББСБ-уудын салбар

  4. ХЗХ-дын салбар

  5. Үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдын салбар

  6. Үнэт металл, үнэт чулууны арилжааны салбар

Түүнчлэн Хорооны цахим хуудсаар үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх тухай асуудал, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээний журам аргачлалтай  /http://www.frc.mn/d/s/24/  дарж танилцана уу. 

Мөнгө угаахтай тэмцэх алба

Хяналт шалгалт зохицуулалтын газар