Улс орон бүр төсөвт орох татварын орлогыг нэмэгдүүлэх зорилготой бол харин татвар төлөгчид уг татварын дүнг аль болох бага байлгах эсвэл огт төлөхгүй байх сонирхолтой. Энэхүү хоёр эсрэг тэсрэг сонирхол хоорондоо зөрчилдөж улмаар иргэд татвараас зайлсхийх гэмт хэрэг үйлдэх, татварын таатай нөхцөлтэй улс оронд данс нээх аргыг эрэлхийлэх нөхцөл байдлыг бий болгодог.
Орчин үед дэлхий дахинд хууль бусаар олсон мөнгийг банк санхүүгийн байгууллагаар дамжуулан хууль ёсны мэт харагдуулах, улмаар тэр мөнгийг хууль бус үйлдэл, тэр тусмаа терроризмыг санхүүжүүлэхэд зарцуулж, үүнд нь төр нийгмийн зүтгэлтэн, улс төрч, нөлөө бүхий хүмүүс оролцох нь газар авах боллоо.
Илтгэлд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаанд дэвшилтэт техник зохицуулалтын технологи /Regulatory Technology/ нэвтрүүлэх, эдгээр дэвшилтэт зохицуулалтын технологийн давуу тал болон бусад улсад нэвтрүүлсэн туршлагын талаар бичсэн.