ENG

Видео

"Тройка ландромат"

Санхүүгийн ландромат гэдэг нь төрийн өндөр албан тушаалтнууд, гэмт хэрэгтнүүд, саятнуудын хууль бус аргаар олсон орлогыг нуух, татвараас зайлсхийх, мөнгийг нь угаах боломжийг олгодог үндэстэн дамнасан мөнгө угаах нарийн төвөгтэй схем юм. OCCRP төслөөс ийм төрлийн мөнгө угаах схемуудыг өмнө нь нийтэд дэлгэж байсан. Жишээ нь “Прокси платформ”, “Оросын мөнгө угаах сүлжээ”, “Азербайжаны ландромат” гэх мэт. Энэ судалгааны хүрээнд Оросын томоохон нэр бүхий санхүүгийн байгууллагын үүсгэсэн ландроматын талаар танилцуулах болно. Сэтгүүлчид энэ схемийн ард хэн байгаа, эцсийн өмчлөгч нь хэн болохыг тодруулахаас гадна, энэ үйл ажиллагааг зохион байгуулж, өдөр тутмын үйл ажиллагааг нь хэрэгжүүлдэг “Тройка диалог” болох Оросын томоохон хувийн хөрөнгө оруулалтын банкны талаар дэлгэсэн. Энэхүү мөнгө угаах схемийг OCCRP болон Литвийн мэдээллийн портал 15.min.lt-н олж авсан гүйлгээний баримт болон бусад баримт бичигт үндэслэн гаргаж ирсэн.  Үүнд нэр бүхий 238 мянган илгээгч, хүлээн авагчийн нийт 470 тэрбум долларын 1.3 сая орчим гүйлгээний баримт байна. “Тройка ландромат ”-ын гол зорилго нь Оросоос олон олон тэрбумыг гаргах явдал байв. Гэхдээ энэхүү сүлжээ нь Оросын баячууд болон улс төрчдөд илүү их боломж олгодог. Жишээ нь төрийн өмчит компаниудын хувьцааг худалдаж авах, Орос болон гадаадад улсад үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, тансаг дарвуулт онгоц худалдаж авах, хувийн үдэшлэг концерт зохион байгуулах, үнэтэй эмнэлгүүдэд эмчлүүлэх гэх мэт багтдаг... Гэсэн хэдий ч энэхүү схемийн гол зохион байгуулагчид энэ сүлжээтэй ямар ч холбоогүй мэт үлдсэн. Харин схемийн гол сувгууд болох оффшор компаниуд нь хэний ч мэдэхгүй ядуу иргэдийн нэр дээр байсныг тогтоосон. Энэхүү схемийн талаарх мэдээллийг дараах бичлэгээс үзнэ үү.

ТЕГ, ЦЕГ: Мөнгө угаах чиглэлээр ажиллаж байсан байж болзошгүй 800 гаруй иргэнийг шалгаж байна.

Тагнуулын ерөнхий газар болон хуулийн байгууллагын удирдлагууд Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгч,2019.10.29-ний өдөр явуулсан гүйцэтгэх ажлын талаар хэлэлцлээ

Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хуулийн хэрэгжилтийг сайжруулахад анхаарч байна

Монгол Улс энэ наймдугаар сард мөнгө угаах терроризмтэй тэмцэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгаа тухай тайлангаа олон улсад танилцуулна. Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага болох ФАТФ-аас манай улсад сануулсан гол анхааруулга бол мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хууль эрхзүйн орчноо сайжруулах, энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, хяналтыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ талаар ямар өөрчлөлт, ахиц талаар мэдээллийг Эдийн засгийн булангаараа хүргэж байна.

ФАТФ: Монгол Улсад терроризмтэй тэмцэх хууль эрх зүйн шинэчлэл хэрэгтэй

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллага болох FATF-ийн 2017 оны үнэлгээгээр манай улс "СААРАЛ" жагсаалт руу орох эрсдэлтэй орны тоонд багтсан байгаа. Ирэх наймдугаар сард бид мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлд ямар ахиц дэвшил гаргасан тайлангаа олон улсад танилцуулах юм. Энэ хүрээнд хэрхэн ажиллаж байгаа талаар бид тодрууллаа.