ENG

Цаг үеийн мэдээлэл

Бүс нутгууд дахь терроризмын нөхцөл байдал олон улсын терроризмын нөхцөл байдалд нөлөөлөх нь /2020/

Дэлхийн улс орнуудын зүгээс терроризмтой тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ихээхэн амжилт гаргаж буй нь олон улсын терроризмын аюулын эрсдэлийг бууруулах чухал хүчин зүйл гэж үзэж буй хэдий ч бодит байдал дээр НҮБ-ын гишүүн 34 улсын терроризмтой тэмцэх, урьдчилан сэргийлэх үндэсний чадавх нэмэгдсэн бол 116 орчим улсын үзүүлэлт буурсан дүнтэй байгааг 2019 оны 10 дугаар сард гаргасан олон улсын терроризмын эрсдэлийн үнэлгээ[1]-ний тайланд онцолсон байна.

Кибертерроризм

Одоогоос 10 жилийн өмнө Ираны цөмийн хөтөлбөрийг устгах зорилготойгоор хортой кодын салбарт хувьсал хийсэн гэгдэх Стакснэт вирус /500kb/ илэрч, цар хүрээ, хор хохирлоороо дэлхийг цочроож байсан бол түүний үргэлжлэл болох шинэ төрлийн кибер зэвсэг Дуку /Duqu 300kb/, Флэйм /20mb/ зэрэг хортой кодууд шил даран гарч байсан. Шинэ кодуудын хэмжээ, хор хөнөөл учруулах чадамж нь урьдынхаасаа илүү төдийгүй эдгээрийн ард жирийн нэг гэмт бүлэглэлүүд биш ТӨР байгаа гэдгийг кибер аюулгүй байдлын экспертүүд нуухгүй байна.[1]

АНУ-ын зүгээс Крымтэй холбоотой хоригийг нэмэгдүүллээ

АНУ-ын сангий яамнаас ОХУ, Украин улсын 8 иргэн, 1 байгууллага /Гранд Сервис Экпресс/-д хориг тавьсан талаар 2020.01.29-ний өдөр мэдээллээ.

Исламын Улс бүлэг зэвсэгт халдлагаа Израйль улс руу чиглүүлэхээр болсныг зарлажээ

Удирдагч Абу Бакр Аль Багдадийг алагдсанаас хойш Исламын Улс террорист байгууллага анх удаа мэдэгдэл гаргасан нь Израйль улсыг сүрдүүлсэн агуулгатай байв. Ингэснээр тус байгууллага стратегиа өөрчилж, үйл ажиллагаагаа хуучин эзэлж байсан Сири, Иракийн нутаг дэвсгэрээс Израйль руу шилжүүлж байгаа бололтой.

"ФАТФ-аас өгсөн зөвлөмжөөс Монгол Улс гурвыг нь хэрэгжүүлсэн гэж үзлээ"

Монгол Улс өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 18-нд ФАТФ-ын Саарал жагсаалтад