ENG

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөл

МУ-ын МУТСТ тогтолцоог бэхжүүлэх, ФАТФ-ын 2016-2017 оны харилцан үнэлгээний техник хэрэгжилтийн үр дүнтэй байдлын үнэлгээг хангах үүднээс Ерөнхий сайдын 2017 оны 4-р сарын 20-ны өдрийн 70 дугаартай захирамжийн дагуу үндэсний зөвлөлийг дараах бүтэцтэйгээр байгуулсан байна:

Зөвлөлийн дарга :

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж

Гишүүд :
  • Сангийн дэд сайд;
  • Гадаад харилцааны дэд сайд;
  • Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч;
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга
  • Улсын ерөнхий прокурорын орлогч;
  • Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга;
  • Авлигатай тэмцэх газрын дэд дарга
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга;
  • Тагнуулын ерөнхий газрын тэргүүн дэд дарга;
  • Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга
  • Гаалийн ерөнхий газрын дэд дарга;
  • Татварын ерөнхий газрын дэд дарга;
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд дарга;
Үндэсний зөвлөлийн чиг үүрэг :
  1. 1.

    Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллагаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтайгаар үнэлэх харилцан үнэлгээний хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах,

  2. 2.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах,

  3. 3.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг удирдан зохион байгуулах,

  4. 4.

    Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулж уялдуулах,

  5. 5.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох санал боловсруулах.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлүүд :

Үндэсний зөвлөл нь дунд хугацааны хөтөлбөр болон Харилцан үнэлгээний тайланд үндэслэн дараах чиглэлүүдээр хийгдэх ажлуудыг үе шаттайгаар удирдан явуулна. Үүнд :

  1. 1.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага хоорондын үр дүнтэй хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог хангах;

  2. 2.

    Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийн үндэсний эрсдэлийн үнэлгээний аргачлал боловсруулж, салбарын эрсдэлийн үнэлгээ хийх суурь тавих;

  3. 3.

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх мэдлэг, мэдээллийг сайжруулах, санхүүгийн болон санхүүгийн бус бизнес болон мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч салбарыг уг гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

  4. 4.

    ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгох;

  5. 5.

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хяналт шалгалтын хүрээг нэмэгдүүлэх;

  6. 6.

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг мөрдөн шалгах, илрүүлэх, гэмт хэргийн замаар олсон орлого, эд хөрөнгийг царцаах, битүүмжлэх чадавхыг бий болгох, хөгжүүлэх;

  7. 7.

    Хуулийн этгээд болон эрх зүйн бусад зохицуулалт бүхий этгээдийн засаглалыг сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх;

  8. 8.

    Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг хянаж шийдвэрлэхэд шүүгч, прокурорын үйл ажиллагаа, ур чадварыг дээшлүүлэх;

  9. 9.

    Олон улсын хамтын ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хүчин чадал, механизмыг бэхжүүлэх;

  10. 10.

    Мөнгө угаахтай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын боловсон хүчин, нөөц бололцоог бэхжүүлэх, сургалт, семинарт тогтмол хамруулах.