ENG

Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөл

Монгол Улсын Их Хурлаас 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Терроризмтой тэмцэх тухай хуулийг батлан гаргаснаар терроризмын эсрэг үйл ажиллагаа явуулах үндэсний эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн байна. Уг хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газар нь терроризмоос сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах үндсэн субьект бөгөөд хууль хэрэгжүүлэх бодлогын үйл ажиллагааг Монгол Улсад Терроризмтой тэмцэх ажиллагааг Зохицуулах зөвлөл гүйцэтгэж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын 2004 оны 12 дугаар сарын 147 тоот захирамжаар Терроризмоос сэргийлэх талаар мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг ТЕГ-ын даргаар ахлуулан дэд сайд, агентлагийн болон газрын дарга зэрэг 16 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллаж байна.

Эрхэм зорилго :

Монгол Улсын хэмжээнд терроризмын аюулаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тогтолцоо, эрх зүйн орчныг боловсронгуй болгож төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж хамтын ажиллагааг сайжруулах

Зөвлөлийн дарга :

Тагнуулын Ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл

Зөвлөлийн нарийн бичгийн дарга :

Хошууч Л.Энхбаяр

Гишүүд :
  • Гадаад харилцааны дэд сайд
  • Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд
  • Эрүүл мэндийн дэд сайд
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • Зэвсэгт хүчний жанжин штабын дарга
  • Хил хамгаалах ерөнхий газрын дарга
  • Цагдаагийн ерөнхий газрын дарга
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга
  • Гаалийн ерөнхий газрын дарга
  • Татварын ерөнхий газрын дарга
  • Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
  • Гадаадын иргэн, харъяатын газрын дарга